Ахмад уурхайчиддаа "АХМАДЫН БАЯР"-ын мэнд хүргэе

Ахмад уурхайчиддаа

Монгол улсын эрдэс баялаг эрчим хүчний салбарын 99 жилийн хөгжлийн түүхэн хуудсанд 2 дахь нүүрсний уурхай Адуунчулууны уурхайд ажиллаж байсан үе үеийн ахмад уурхайчиддаа "ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯР"-ын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Манай компани нь жил бүрийн энэ өдөр ахмад настангууддаа мөнгөн урамшуулал, нүүрсний эрхийн бичгийг олгодог билээ.

Энэ жилийн хувьд цар тахлын онцгой нөхцөл байдлын улмаас ахмадуудаа хүлээн авч уулзалт хийх боломжгүй цаг үе таараад байна.

Идэр залуу насныхаа эрч хүчийг эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө өргөж, өнөөдрийн Дорнод аймгийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад уурхайчиддаа гүн талархал, хүндэтгэл илэрхийлье.