"Адуунчулуун" ХК 2017 оны ажил мэргэжлийн аваргуудаа тодрууллаа

Компанийн 2017 оны төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд ажил мэргэжлийн ур чадвар, идэвхи зүтгэл гарган ажилласан ажилтнууд маань нөхөрсөг шар нохой жилийн босгон дээр шагналаа гардан авлаа. Хөдөлмөрийн аварга ажилтнаар экскаваторын машинч Б.Баярцогт, Ажил мэргэжлийн аварга ажилтнаар ХДА-ны жолооч Э.Энхбат, экскаваторын машинч С.Зоригтхүслэн, цахилгаанчин Э.Гантөгс, Тэргүүний ажилтнаар экскаваторын машинч О.Алтансүх, ХДА-ны засварчин Э.Баасансүрэн, ХДА-ны жолооч Г.Баянцагаан, зуухны машинч У.Батхишиг, дугуйт ачигчийн машинч Б.Гомбо, экскаваторын туслах машинч М.Жавхлан, ХДА-ны жолооч Т.Баярбаатар, малчин Б.Пүрэвжав нар шалгарсан байна.

 

 

2018 оны нохой жилдээ ажилтан бүр цаг ашиглалтыг сайжруулж, ур чадвараа өсгөж, хувь хүний хөгжлийг эрхэмлэж, үүрэг хариуцлага сахилга бат, дэг журам, технологийн горим, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж эдгээрийг сахин биелүүлж, амжилт гаргаж ажиллахыг нийт уурхайчин хамт олондоо уриалж байна.