Аймгийн Онцгой Комисст 10 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Аймгийн Онцгой Комисст 10 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Коронавирусийн халдвартай тэмцэж буй үйл ажиллагаанд зориулж байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.

Өнөөдөр /2021.05.07/-ны өдөр Ш.Баясгалан гүйцэтгэх захиралтай “Адуунчулуун” ХК-иас 10.000.000 /арван сая/ төгрөг  гардуулан өглөө.

Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн: “Цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед иргэдийн үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж бидэнд ажиллах урам дэм өгч байна. Та бүхний өгсөн хүмүүнлэгийн тусламжийг голомтод эрсдэлтэй бүсэд шинжилгээ болон вакцинжуулах үйл ажиллагаанд тэргүүн ээлжид ажиллаж буй алба хаагчдадаа зориулж, зарцуулалтыг эргэн ил тод мэдээлэх болно” гэв.