“АДУУНЧУЛУУН” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Монгол улсын Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Адуунчулуун” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
А. ТУЗ-ийн гишүүдэд тавигдах ерөнхий шаардлага:
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
- Өрсөлдөгч компанид сонгууль, ажил албан тушаал эрхэлдэггүй байх
- Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.
- Хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад шаардлага
Б. ТУЗ-ийн хараат бус гишүүнд тавигдах нэмэлт шаардлага:
- Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшдэггүй.
- Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй.
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй.
- Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
- Анкет (Зураг хавсаргах, боловсрол, ажлын туршлага /сүүлийн 5 жилийн/-ын талаарх мэдээллийг бүрэн оруулсан байх)-Төрийн албан хаагчийн
- Боловсролын диплом, үнэмлэх
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг хүртэл Дорнод аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг, “Адуунчулуун” ХК-ийн өөрийн байр 209 тоотод болон цахим хэлбэрээр /murun@aduunchuluun.mn/ хүлээн авна.
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
- Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
Нэмэлт мэдээллийг 88062945, 99010280 дугаарын утсаар холбогдоно авна уу.
“Адуунчулуун” ХК-ийн
Төлөөлөн удирдах зөвлөл