Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам

Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /цаашид “ТУЗ” гэх/-ийн гишүүдийг санал хураах кумулятив аргаар сонгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Энэ журмыг зөрчиж ТУЗ-ийн гишүүдийг сонгосон тохиолдолд тухайн сонгуулийн дүн хүчингүй болно.

ХОЁР.ТУЗ-ИЙН ЕРДИЙН БОЛОН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОХ

2.1.Кумулятив аргыг хэрэглэхэд хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй энгийн нэг хувьцаа нь компанийн дүрмээр тогтоосон ТУЗ-ийн нийт гишүүдийн тоотой тэнцүү саналын эрхтэй байна.

 2.2.Кумулятив аргыг хэрэглэж, сонгогдсон ТУЗ-ийн нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна.

ГУРАВ.САНАЛ ӨГӨХ

3.1.Хувьцаа эзэмшигч энэ журмын 2.1-д заасан саналын эрхээ ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшиж буй нэг нэр дэвшигчид бүгдийг, эсхүл хэд хэдэн нэр дэвшигчид хуваан өгөх эрхтэй.

Жишээ нь: Хувьцаа эзэмшигч А нэр бүхий ХК-ийн 100 ширхэг энгийн хувьцааг эзэмшдэг. Тус компанийн дүрмээр ТУЗ нь 9 гишүүнтэй, үүнээс 3 гишүүн нь хараат бус гишүүн байхаар тогтоожээ. Хувьцаа эзэмшигч А-ийн 100 ширхэг энгийн хувьцаа нь кумулятив аргаар санал өгөхөд нийт 900 саналын эрхтэй болно.

Хувилбар А: Хувьцаа эзэмшигч А нийт 900 саналын эрхээ бүгдийг ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшиж буй эсэхээс үл хамааран өөрийн сонгосон нэг нэр дэвшигчид өгч болно. 

Хувилбар Б: Хувьцаа эзэмшигч А нийт 900 саналын эрхийн 600 эрхээ ТУЗ-ийн ердийн гишүүнээр сонгогдох 6 хүртэл нэр дэвшигчид, 300 эрхээ хараат бус гишүүнээр сонгогдох 3 хүртэл нэр дэвшигчид тус тус өгч болно. Хувьцаа эзэмшигч А саналын эрхээ ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшиж буй эсэхээс үл хамааран өөрийн сонгосон хэд хэдэн нэр дэвшигчид дурын харьцаагаар хуваарилан өгөх эрхтэй. 

ДӨРӨВ.САНАЛЫН ЭРХИЙГ ТООЛОХ

4.1.ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнийг сонгох саналыг тус тусад нь тоолно. Ердийн гишүүдийг сонгох тооллогоор хамгийн олон саналын эрх авсан нэр дэвшигчийг ТУЗ-ийн ердийн гишүүнээр, хараат бус гишүүдийг сонгох тооллогоор хамгийн олон саналын эрх авсан нэр дэвшигчийг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр тус тус сонгоно. 

Жишээ нь: “С” ХК-ийн дүрмээр ТУЗ нь 9 гишүүнтэй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрх бүхий нийт 1,000 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа 6 хувьцаа эзэмшигч оролцсон. ТУЗ-ийн 6 энгийн, 3 хараат бус гишүүнийг тус тус сонгохоор саналын эрхийг тоолно.

Хувьцаа эзэмшигч А - 10;

Хувьцаа эзэмшигч Б - 40;

Хувьцаа эзэмшигч В - 50;

Хувьцаа эзэмшигч Г - 200;

Хувьцаа эзэмшигч Д - 300;

Хувьцаа эзэмшигч Е - 400 ширхэг хувьцааг тус тус эзэмшдэг.

Саналын хуудаст нийт 14 иргэн /8 иргэн ердийн, 6 иргэн хараат бус/ ТУЗ-ийн гишүүнд сонгогдохоор нэр дэвшсэн /Нэр дэвшигчдийг 1-14 гэж дугаарлав/. 

Журамд зааснаар ТУЗ-ийн гишүүдийг сонгохдоо ердийн болон хараат бус гишүүдээр нь зааглаж, саналын эрхийг тусад нь тоолно. Кумулятив аргыг хэрэглэхэд хуралд оролцож буй 6 хувьцаа эзэмшигчийн 1,000 ширхэг хувьцаа 9-өөр үржигдэн нийт 9,000 саналын эрхтэй болсон.

Доорх хүснэгтээр үзэхэд, ТУЗ-ийн ердийн гишүүнд 1, 2, 3, 4, 6, 7 гэсэн дугаар бүхий 6 нэр дэвшигч, хараат бус гишүүнд 9, 10, 14 гэсэн дугаартай 3 нэр дэвшигч хамгийн өндөр оноог авснаар сонгогдоно.

Хувьцаа эзэмшигч

Хувьцааны тоо

ТУЗ-ийн гишүүний тоо

Нийт саналын эрхийн тоо

ТУЗ-ийн ердийн гишүүнд нэр дэвшигчдэд өгсөн саналын эрхийн хуваарилалт

Хараат бус гишүүнд нэр дэвшигчдэд өгсөн саналын эрхийн хуваарилалт




1




2




3




4




5




6




7




8




9




10




11




12




13




14

А

10

9

90

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

90

Б

40

9

360

0

0

0

0

0

0

0

0

0

360

0

0

0

0

В

50

9

450

0

0

0

0

0

0

0

0

0

450

0

0

0

0

Г

200

9

1,800

900

300

0

0

0

0

0

0

600

0

0

0

0

0

Д

300

9

2,700

0

600

0

0

0

600

0

0

400

0

0

600

0

500

Е

400

9

3,600

0

0

900

900

0

400

900

0

0

0

0

200

0

300

Дүн

1,000

9

9,000

900

900

900

900

0

1000

900

0

1000

810

0

800

0

890

 

Жич: Дээрх жишээнээс үзэхэд, ТУЗ-ийн ердийн гишүүдийг сонгох тооллогоор хамгийн өндөр саналын эрх авсан нэр дэвшигчдээс хамгийн багадаа 900 саналын эрх авсан нэр дэвшигч сонгогдсон бол хараат бус гишүүний хувьд хамгийн багадаа 810 саналын эрхээр сонгогдсон байна.

Санхүүгийн зохицуулах хорооны

2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн

880 дугаар тогтоолын хавсралт