“АДУУНЧУЛУУН” ХК ногдол ашиг тараахаар боллоо

“АДУУНЧУЛУУН” ХК ногдол ашиг тараахаар боллоо

"Адуунчулуун” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 2-р сарын 18-ны өдрийн №21/01 тоот тогтоолоор нэгж хувьцаанд 40 төгрөг буюу нийт 103 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо. 

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.