"Адуунчулуун" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тов

“Адуунчулуун” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 20 - ны өдрийн 14 цаг 00 минутад Дорнод аймаг, Хэрлэн сум, 8-р баг, компанийн хурлын танхимд болох тул хувьцаа эзэмшигчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү.

Бүртгэлийн өдөр: 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны тайлан, 2020 оны зорилт
  2. Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, 2020 оны эдийн засгийн төлөвлөлт
  3. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тайлан
  4. Компанийн 2018 оны ногдол ашгийг хуваарилж тараасан тухай мэдээлэл, 2019 оны ногдол ашгийг хувиарлахгүй талаарх ТУЗ-ийн шийдвэр, ашгийн тухай танилцуулга
  5. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд биечлэн ирж танилцах, мөн компанийн вебсайт www.aduunchuluun.mn болон и-майл хаяг, ТУЗ-ийн нарийн бичгийн даргаас лавлах боломжтой.

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 9:00 – 16:00 цагийн хооронд ажиллана.

И-мэйл: murun@aduunchuluun.mn

Утас: 88062945

АДУУНЧУЛУУН” ХК-ИЙН

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ