Корона вирусээс /COVID-19/ урьдчилан сэргийлэх ажилд "Адуунчулуун" ХК-ийн хамт олон аймгийн онцгой комисст 10 сая төгрөг хандивлалаа.

Корона вирусээс /COVID-19/ урьдчилан сэргийлэх ажилд

65 жилийн түүхтэй Дорнод нутгийн ууган уурхай "Адуунчулуун" ХК коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулан 10 сая төгрөгийн хандив дэмжлэг үзүүлж байгааг  гүйцэтгэх захирал Ш.Баясгалан аймгийн онцгой комисст  гардуулан өглөө.

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн онцгой комиссын дарга М.Бадамсүрэн талархаж хэлсэн үгэндээ:

“Нийгмийн хариуцлагыг үргэлж өндөр ухамсарлаж,  Дорнодын олон иргэдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө хүнд хэцүү үед тусалж ирсэн түүхэн уламжлалтай, орон нутгийн олон иргэдийг ажлын байраар хангаж ажиллаж байдаг, "Адуунчулуун" ХК-ын уурхайчиддаа аймгийн онцгой комиссын зүгээс болон аймгийн нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье” гэв.