"Адуунчулуун" ХК 568.9 мянган тонн нүүрс борлуулжээ

Адуунчулуун ХК /MSE:ADL/ 2016 онд нийт 568.9 мян.тн нүүрс олборлож борлуулсан. Энэ нь тайлант хугацааны төлөвлөгөөнөөс 68.9 мян.тн буюу 13.8%-иар, өмнөх оны гүйцэтгэлээс 21.2%-иар өссөн үзүүлэлт юм.

Борлуулалтын хувьд гол худалдан авагч “ДБЭХС” ТӨХК-нд гэрээний дагуу 487.6 мян.тн буюу 85.7%-ийг нийлүүлсэн бол орон нутгийн айл өрх, ААН-д 81.3 мян.тн буюу14.3%-ийг борлуулсан байна. 

Харин санхүүгийн үр дүнг харвал Адуунчулуун /MSE:ADL/  хувьцаат компани тайлант хугацаанд 8.66 тэрбум төгрөгийн орлого олж, 911.23 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Манай компани хувьцаа эзэмшигчдийнхээ нэгж хувьцаанд 120 төгрөгийн ногдол ашиг олгосон.