Цэргийн баярт зориулсан спортын олон төрөлт тэмцээн амжилттай болж өнгөрлөө

Цэргийн баярт зориулсан спортын олон төрөлт тэмцээн амжилттай болж өнгөрлөө

"Адуунчулуун" ХК-ийн нийт ажилчдын дунд "Цэргийн баяр"-ын өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гар бөмбөг, бөхийн барилдаан, олс таталтын тэмцээн амжиллтай болж өнгөрлөө. Тус тэмцээнд Захиргаа, Уулын хэсэг, Автозасварын хэсэг, ЦСТ хэсэг, Хайгуулын хэсгүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдлөө. Тэмцээний гар бөмбөгийн төрлийн аваргаар Автозасварын хэсэг, хоёрдугаар байранд Уулын хэсэг, гуравдугаар байранд ЗААСУХ, олс таталтын төрлийн аваргаар Автозасварын хэсэг, хоёрдугаар байранд ЦСТ хэсэг, гуравдугаар байранд ЗААСУХ, бөхийн барилдааны түрүү бөхөөр ЦСТ хэсгийн сантехникийн слесарь Б.Болор-Эрдэнэ, үзүүр бөхөөр Уулын хэсгийн зумпфны насосчин С.Эрдэнэпүрэв нар тус тус шалгарсан байна.