Хөх сувд 2019 мөсний баярын аялал

Хөх сувд 2019 мөсний баярын аялал

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд-2019” мөсний баярт "Адуунчулуун" ХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс 24 ажилчнаа хамрууллаа. Тус арга хэмжээ нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойд  гуравдугаар сарын 02-04-ний өдрүүдэд болсон. Мөсний баярын үеэр гадаад дотоодын жуулчдад зориулсан уралдаан тэмцээн болох олон шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулагдсан.
Тухайлбал: мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг арга хэмжээнүүд болсон.