"Адуунчулуун" ХК-ийн 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн хурал болж өнгөрлөө

   "Адуунчулуун" ХК-ийн 2018 оны үйл ажилагааны үр дүнгийн тайлангийн хурал 2019 оны 1 дүгээр сарын 17, 18-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус хурлаар Уулын хэсэг, Автозасварын хэсэг, Цахилгаан сантехникийн хэсэг, инженер техникийн ажилчид өнгөрсөн 2018 онд төлөвлөгөөт ажлуудаа хэрхэн хийж гүйцэтгэсэн талаараа компанийн удирдлагууддаа тайлагнасан байна. 

   Уулын хэсгийн хамт олон 2018 оны нүүрс олборлолтын ажлыг 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ыг хүртэл 251 хоногийн хугацаанд  нүүрсний 5 түвшингээс ЭКГ-4,6Б маркийн №986, ЭКГ-5А маркийн №12273, №10823, №8690, №784  экскаваторуудаар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанид 464962,8 тонн \МАК ХХК-с 25710,7\ нийт 490673,5 тонн нүүрсийг нийлүүлж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 94,3%-иар  биелүүлж ажилласнаас гадна ахуйн борлуулалтанд 68632,0 тонн нүүрс хэрэглэгчдэд шигшиж ачиж, нийт 53359,8 тонн нүүрс олборлосон байна.

   Автозасварын хэсгийн хамт олон 2018 онд  “ДБЭХС” ТӨХКомпанид 489731.9 тонн нүүрс тээвэрлэн нийлүүлсэн.  2018 оны 5-р сард хөрс хуулалтын ажлын ээлжийн хуваарь гарган батлуулж 1 ээлж 12 цагаар ажиллах хуваариар 1,0 сая м3 хөрс хуулах төлөвлөгөөтэй ажилласнаас 863926,2 м3 46695 рейс хөрс хуулж, хөрс хуулалтын төлөвлөгөөг 86,3%-иар биелүүлсэн. Ахуйн хэрэглэгчдэд 2018 оны 1-4, 9-12 дугаар саруудад  гэрээт албан байгууллага аж ахуйн нэгжид 5980 тн 306 рейс  нүүрс  тээвэрлэсэн. Бутлуурын талбай бункерт 53499,4 тн 2683 рейс нүүрс тээвэрлэсэн. Нүүрсний таазны цэвэрлэгээ болон бутлуурын хаягдал 36109,2 м3 1930 рейс овоолгод тээвэрлэсэн. Автозасварын хэсгийн автосамосвалууд нийт 674372 км замыг туулан ажил үүрэг гүйцэтгэсэн.

Цахилгааны хэсгийн хамт олон  ЛЭП-8-р шугамын секционы хуучин якноог засварт оруулж нөөц якно бэлтгэн, ЛЭП-7,8-р шугамын утасны хэт унжилт шонгийн хазайлт зэргийг засварлаж 2ш бетонон шон тавьсан байна. Мөн уурхайчдын №-53,54,55-р байрнуудын орцны цахилгаан шит засварлаж, мэдрэгчтэй LED гэрэл нийт 70ш гэрэл шинээр суурилуулсан. Уурхайн нүүрс тээвэрлэх засмал зам дагуу төмөр замын рейсээс уурхайн харуулын 1-р пост хүртэлх нийт 1100м газарт замын гэрэлтүүлэг хийсэн байна. Экскаватор №10823,986,8690,10982,784,12273-д жилийн их засвар, экскаватор №784-ийн  повротын генератор (ДПВ-52У2), сэргээгчийн генератор (2МП542-1/2М-У2) -уудын бүрэн засвар үйлчилгээ, экскаватор №784-ийн 5 машин агергатад жилийн их засварын ажил, ерөнхий хөдөлгүүр, генераторуудын үндсэн болон туслах туйлуудыг авч цэвэрлэн изоляцыг шинээр хийж монтажлах, якориудын цэвэрлэгээ үйлчилгээ, колекторуудыг токароор өнгөлж ламмелуудыг сэргээн засварласан.