НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР.
1. Ажлын байрны нэр: IT инженер
Гүйцэтгэх үүрэг:
- Байгууллагын интернэт болон дотоод сүлжээ, компьютерын техник, программ хангамжийг тохируулах, суурилуулах, хэвийн ажиллагааг хангах
- Сүлжээний найдвартай ажиллагааг хянах, аюулгүй байдлыг хангах, техник, программ хангамжийн тохиргоог хийх, холбогдох засвар үйлчилгээг хийх
- Компьютерын тоног төхөөрөмж, программын үйлчилгээ, шинэчлэлтийг хийж гүйцэтгэх
- Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хариуцах
Тавигдах шаардлага:
- Мэдээлэл технологийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн.
- Сүлжээ болон Компьютерын техник, программ хангамжийн хэвийн ажиллагааг хангах, угсарч суурилуулах, тохируулан ажиллаж байсан туршлагатай
2. Ажлын байрны нэр: Ээлжийн инженер
Гүйцэтгэх үүрэг:
- Тухайн ээлжийн уулын ажлыг удирдан зохион байгуулах, аюулгүй ажиллагааг хангах
- Өдөр тутмын наряд өгч ажлын гүйцэтгэлийг шалгах
- Уулын ажлын төлөвлөгөө, зураг төсөл, бусад холбогдох тайланг бэлтгэх
Тавигдах шаардлага:
- Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй
- Ил уурхайн олборлолт болон бусад холбогдох хууль, эрхзүйн талаар мэдлэгтэй.
- Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах бүрэн чадвартай.
3. Ажлын байрны нэр: Авто-засварын механик
Гүйцэтгэх үүрэг:
- Техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавиж, аюулгүй ажиллагааг хангах
- Өдөр тутмын наряд өгч ажлын гүйцэтгэлийг шалгах
Тавигдах шаардлага:
- Автын инженерээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах бүрэн чадвартай.