ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Компанийн нэр: “Адуунчулуун” ХК
Хаяг: Монгол улс, Дорнод аймаг, Хэрлэн сум, 8-р баг
Хурал хуралдах огноо, цаг, газар: 2022 оны 04 дүгээр сарын 26 - ны өдрийн 14:00 цагт Компанийн хурлын танхимд болно.
Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал:
1. Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах.
2. Ногдол ашгийн талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах.
3. ТУЗ-ийн 2021 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах.
4. ТУЗ-ийн 2022 оны зардлын төсвийг батлах.
5. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбоотой баримт бичигтэй танилцах газар, ажиллах цаг:
Хувьцаа эзэмшигчид 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандах, эсвэл компанийн байранд ирж, хурал зохион байгуулах комиссын дарга /Ш.Баясгалан/-д мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцаж болно.
Хурал зохион байгуулах комисс нь Даваа-Баасан гарагт 08:00-12:00, 13:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Хурал зохион байгуулах комиссын дарга, гишүүдийн мэдээлэл:
Дарга: Овог нэр: Ш.Баясгалан
Утас: 89105848
Гишүүн: Овог нэр: О.Гангамөрөн
Email: murun@aduunchuluun.mn
Утас: 88062945
Гишүүн: Овог нэр: Э.Давааням
Email: davaanyam@aduunchuluun.mn
Утас: 99057032
Гишүүн: Овог нэр: Г.Батжаргал
Email: g.batjargal@aduunchuluun.mn
Утас: 89991001
Гишүүн: Овог нэр: Э.Мөнхтөр
Email: munkhtur@gmail.com
Утас: 99104337