СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.1-81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Адуунчулуун” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн /цаашид “ТУЗ” гэх/ ердийн болон хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

А. ЕРДИЙН ГИШҮҮДЭД

1. Тухайн хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.

2. Тухайн хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.

3. Компанийн тухай хууль болон компанийн дүрэм, журамд заасан харшлах, хориглох зүйлгүй байх.

4. Дэвсгэр нутгийн харьяалалтай бол давуу тал болно.

Б. ХАРААТ БУС ГИШҮҮДЭД

1. Ердийн гишүүдэд тавигдах бүх шаардлага

2. Монгол улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1-79.1.5 дахь заалтуудыг хангаж байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт

2. Боловсролын зэргийг гэрчлэх диплом, үнэмлэх /нотариатаар баталгаажсан/

3. Төрийн албан хаагчийн Анкет, зураг хавсаргах (сүүлийн 5 жилийн ажлын туршлагын талаарх мэдээллийг бүрэн оруулсан байх)

4. Ажил байдлын тодорхойлолт (Байгууллагын тодорхойлолт, эсхүл өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл)

5. Иргэний үнэмлэхийн хуулбар

6. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажсан/

7. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай ЦЕГ-ын тодорхойлолт

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Монгол улс, Дорнод аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг, “Адуунчулуун” ХК-ийн өөрийн байр 209 тоотод болон цахим хэлбэрээр /murun@aduunchuluun.mn/ хүлээн авна.

МАТЕРИАЛ АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл.

АНХААРАХ ЗҮЙЛС:

1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.

2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.

3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

5. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

Нэмэлт мэдээллийг 88062945, 99010280 дугаарын утсаар холбогдон авна уу.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ