Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УУХҮЯ, АМГТГ-ын дэд дарга нар болон, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд манай уурхайн бодит байдалтай танилцлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УУХҮЯ, АМГТГ-ын дэд дарга нар болон, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд  манай уурхайн бодит байдалтай танилцлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УУХҮЯ, АМГТГ-ын дэд дарга нар болон, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд 2018 оны 5 дугаарын сарын 5-ны өдөр 63 жилийн түүхт "Адуунчулуун" уурхайн бодит байдалтай танилцлаа. Манай компанийн хувьд "ДБЭХС"ТӨХК болон Дорнод аймгийн сум, аж ахуйн нэгж, хилийн заставууд, айл өрхүүдийг 63 жилийн турш нүүрсээр тасралтгүй хангаж ажилласаар ирсэн. Манай уурхайн хувьд 029 тоот лицензийн хилийг давхардуулж олгосон асуудлаас болж цаашид нүүрс олборлох талбайгүй болоод байгаа тухайгаа сайдад уламжиллаа. “Адуунчулуун” ХК-ийн эзэмшлийн 029А лицензтэй 400 га талбайгаас 2009 онд 134 га газрыг МАК ХХК-д давхцуулан олгосон. МАК ХХК-ийн хувьд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт 5104.3 га газрыг хамарсан хоёр лицензийг эзэмшиж,одоогоор хөрс хуулалтын ажлыг явуулж байна. Хэрвээ хилийн маргааны асуудлаа шийдвэрлэж чадвал уурхай дахиад 30-40 жил үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Энэ байдал удаан үргэлжилбэл манай уурхай "ДБЭХС"ТӨХК-нд нүүрс нийлүүлэх боломжгүй болох, станц нүүрсний нөөцгүй болох, эрчим хүчээр тасрах хүнд байдал Дорнодчууд бидэнд тулгараад байна.Хүнд байдалд орсон үед уурхайн үйл ажиллагаа, уулын техник технологитой газар дээр нь салбарын сайдыг өргөн бүрэлдэхүүнтэй ирж танилцаж байгаад талархаж байна.Сайд Д.Сумъяабазар манай удирдлагуудад лицензийн асуудалтай холбоотой хүсэлт, бичиг баримтуудаа яаралтай гаргаж өгөхийг хэлж, үүнээс болж эрчим хүч доголдож болохгүй гэлээ.