Нийгмийн хариуцлага

Монгол Улсын Засгийн газрын 40000 айлын орон сууцны хөтөлбөрийг дэмжиж, компанийн ажиллагсдын нийгмийн баталгааг хангахтай холбогдуулан “Уурхайчдын хотхон” байгуулах зорилт тавьж ажилласны үр дүнд 2008 онд 60 айлын орон сууцны барилгын эхний ээлжийг ашиглалтанд оруулж, 22 уурхайчныг,  2010 онд хоёрдогч ээлжийн 48 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулснаар 24 уурхайчныг,  2013 онд гуравдагч ээлжийн 60 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулж 22 уурхайчныг орон сууцаар хангаснаар өнөөдөр нийт ажиллагсдын 68 хувь нь тохилог орон сууцанд амьдарч байна. 2013 оноос эхлэн ажиллагсдыг компанид олон жил тогтвор суурьшилтай ажиллуулахад нь анхаарч 50, 55, 60 насыг тохиолдуулан ажилласан жилээс нь хамаарч дундаж цалингаар  урамшуулал олгодог болгосон.

Өнөөдрийн байдлаар компанийн дэргэдэх ахмадын хороонд 90 орчим ахмадууд харьяалагдаж, тэдгээрт  жил бүр 8 тонн нүүрс үнэ төлбөргүй олгохоос гадна ахмадуудыг рашаан сувилалд амарч, сувилуулахад ирж, очих унааны зардлыг 100%-иар нөхөн олгох, ахмадуудыг  55, 60, 65, 70, 75, 80 насны ойг тохиолдуулан 384,0 мянган төгрөгний тэтгэмж олгож байгаагаас гадна 2014 онд ахмадуудад  23.5 сая төгрөгний  тусламж дэмжлэг үзүүлсэн байна.   Аймаг, орон нутгийн төр захиргааны байгууллагын хүсэлтийн дагуу харьяалалгүй ахмадуудыг харьяалалд авч, компанийн ахмадуудын нэг адил тусламж дэмжлэгийг үзүүлсээр байна.     Тус компани ажиллагсдын нийгмийн асуудалд анхаарч ажиллахын зэрэгцээ аймгийн хэмжээнд нийгмийн эмзэг бүлэгт хамаарагддаг иргэдэд түлээ нүүрсний тусламж дэмжлэгийг жил бүр үзүүлж байдгийн зэрэгцээ авьяаслаг хүүхдүүдийг дэмжих, аймаг орон нутгийн хэмжээнд зохиогдож байгаа урлаг, спортын арга хэмжээнүүдийг тогтмол ивээн тэтгэж, аймгийн баяр наадмын арга хэмжээнд зориулж жил бүр 1.0-2.0 сая төгрөгийг хандивлаж, аймаг, орон нутгийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд байнга тусламж дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг.

“Адуунчулуун” ХК нь сүүлийн жилүүдэд улс орон нутгийн татварт 1015,5-1617,5 сая.төгрөгийг төлж, аймгийн төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлж ажиллаж байна. Адуунчулуун хувьцаат компани нь Монгол улсын татварын ерөнхий газрын “Найдвартай татвар төлөгч” байгууллагаар 2 удаа шалгарч, аймгийн тэргүүний манлай татвар төлөгчөөр 5 удаа шалгарч найдвартай төлөгч хаяг бүхий байгууллага болсон.