Байгаль орчны нөхөн сэргээлт

Адуунчулууны  хүрэн нүүрсний ордод  анхны уурхай байгуулагдаад нэгэн  жаран болж байна. Энэ хугацаанд далд уурхайн  аргаар олборлолт 1955-1968 онуудад явагдаж байгаад, 1969 оноос нүүрсийг ил уурхайн аргаар олборлох технологид  шилжин  энэ цаг үеийг хүртэл үйл ажиллагаа  явагдаж байна.  Өнөөгийн байдлаар уурхай 196,97 га талбайг хамарч  үүнээс уурхайн үндсэн үйл ажиллагаа явагдаж байгаа ухаш 52,36 га , хөрсний овоолго  145,6 га эзлэж  үүнийхээ 113 га талбай нь гадаад овоолго , 32,6 га талбай нь дотоод овоолгод  хамрагдсан. Тус уурхай  байгалийг унаган төрхөд буцаан ойртуулах  нөхөн сэргээлтийн шинэ ажлыг 2002 оноос анхлан  хийж эхэлсэн. Хөрсний гадаад овоолго дөрвөн  хэсэгт газарт байршдаг. Нийт эвдрэлд орсон газар 100 га үүнээс техникийн нөхөн сэргээлтийн ажлыг 45,31 га талбайд гадаад овоолгуудад хийж, түүн дундаа биологийн нөхөн сэргээлтийн ажил 44,57 га талбайд хийгдээд байна. Нөхөн сэргээлтийн ажилд нийт 267,08 сая төгрөг зарцуулж, нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө 20,00 сая төг БОНХАЖ яамны дансанд байршуулаад байна.

2016 онд Монгол улсын байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2003 оны 12 –р сарын 29 –ны өдрийн тушаалд заасны дагуу “ Уул уурхайн улмаас эвдрэлд    орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал ” – ын дагуу үйл ажиллагаа явууллаа. 2016 онд нөхөн сэргээлт хийсэн талбайн баруун хойд талын овоолго буюу        № 2 -д овоолгыг налуулан   түрэлт хийж  18 градусын налуутай болгон түрж  6,8-га техникийн болон 3.9-га биологийн  нөхөн сэргээлт хийсэн. Аймгийн байгаль орчин, мэрэгжлийн хяналт, усны газраас  энэ жил хийсэн нөхөн сэргээлтийн ажилтай танилцаж 81%-тай үнэлгээ авч ажилласан байна.

Нийт 4 га –газарт 2,935,000 төгрөгний 140 кг олон наст ургамал тарьж 70 % -тай ургасан. Энэ жил 650 ширхэг  чацаргана 1,625,000 төгрөгөөр авч тарьсан нийт ургалт 80% -тай ургасан. Баруун хойд отволын дээд хэсгийг түрж дуусгасан.  Мөн 26 ширхэг нарс авч тарьсан. Нийт нөхөн  сэргээлтийн зардал 36,233,320 төгрөг болсон байна.