Мэдээний ангилал
Сүүлд нэмэгдсэн мэдээ
- 2017-06-19
Адуунчулуун ХК /MSE:ADL/ компани 2016 онд нийт 568.9 мян.тн нүүрс олборлож борлуулсан. Энэ нь тайлант хугацааны төлөвлөгөөнөөс 68.9 мян.тн буюу 13.8%-иар, өмнөх оны гүйцэтгэлээс 21.2%-иар өссөн үзүүлэлт юм.
- 2017-08-11
Адуунчулууны нүүрсний уурхай байгуулагдсан цагаасаа хойш 62 жилийн хугацаанд олборлосон нүүрсээ Дорнод аймгийн хэрэглэгчид, "ДБЭХС" ТӨХК -нд нийлүүлсээр ирсэн. Манай компани дотоод нөөц бололцоогоо ашиглан нүүрсийг бутлан ангилж жижиглэх бутлуурыг ашиглалтанд оруулж ахуйн хэрэглэгчид, "ДБЭХС" ТӨХК-нд нийлүүлж байна.
- 2017-09-26
Адуунчулууны нүүрсний уурхайн хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа Ахмадын баярыг тохиолдуулан "Адуунчулуун" ХК-ийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.
- 2018-02-15
Компанийн 2017 оны төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд ажил мэргэжлийн ур чадвар, идэвхи зүтгэл гарган ажилласан ажилтнууд маань нөхөрсөг шар нохой жилийн босгон дээр шагналаа гардан авлаа.
- 2018-02-26
Хурлаар хэлэлцэх асуудлууд: 1. "Адуунчулуун" ХК-ийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан 2. Компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт, нэгж хувьцаанд ногдол ашгийг хувиарлах талаар, 3. ТУЗ-ийн гишүүд, хараат бус гишүүдийг сонгох
- 2018-04-05
“Адуунчулуун” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн №2 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 130 төгрөг буюу нийт 409,669,520 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.
- 2018-04-24
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Дэвид Спрөүл тэргүүтэй төлөөлөгчид манай уурхайд зочилж, уурхайн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, уурхайн удирдлагуудтай санал бодлоо солилцлоо.
- 2018-05-07
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УУХҮЯ, АМГТГ-ын дэд дарга нар болон, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд 2018 оны 5 дугаарын сарын 5-ны өдөр 63 жилийн түүхт "Адуунчулуун" уурхайн бодит байдалтай танилцлаа.
- 2019-01-21
"Адуунчулуун" ХК-ийн 2018 оны үйл ажилагааны үр дүнгийн тайлангийн хурал 2019 оны 1 дүгээр сарын 17, 18-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус хурлаар Уулын хэсэг, Автозасварын хэсэг, Цахилгаан сантехникийн хэсэг, инженер техникийн ажилчид өнгөрсөн 2018 онд төлөвлөгөөт ажлуудаа хэрхэн хийж гүйцэтгэсэн талаараа компанийн удирдлагууддаа тайлагнасан байна.
- 2019-03-07
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд-2019” мөсний баярт "Адуунчулуун" ХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс 24 ажилчнаа хамрууллаа.
- 2019-03-11
"Адуунчулуун" ХК-ийн хамт олон 2018 онд аймаг, орон нутгийн хэрэглэгчдийг өөрсдийнх нь захиалга, гэрээний дагуу хэрэгцээт нүүрсээр тасалдуулахгүй хангах үүргээ биелүүлж ажилласан. Манай компани 2018 онд 533.6 мян.тн нүүрс олборлож, 841.1 м3 хөрс хуулсан.
- 2019-03-11
"Адуунчулуун" ХК-ийн санхүү, эдийн засгийн 2018 оны 4-р улирлын тайлан
- 2019-03-15
“Адуунчулуун” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 04-р сарын 22-ны өдрийн 14:00 цагт Дорнод аймаг, Хэрлэн сум, 8-р баг, өөрийн байрны хурлын танхимд болно.
- 2019-03-25
"Адуунчулуун" ХК-ийн нийт ажилчдын дунд "Цэргийн баяр"-ын өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
- 2019-04-04
“Адуунчулуун” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 04-р сарын 22-ны өдрийн 14:00 цагт Дорнод аймаг, Хэрлэн сум, 8-р баг, өөрийн байрны хурлын танхимд болно.